Дуудлагын тохиргоо
Цэс
>
Тохиргоо
ба
Дуудлага
гэж ороод дараах сонголтуудаас сонго:
Дуудлага шилжүүл — Ирж буй дуудлагыг шилжүүл (сүлжээний үйлчилгээ). Зарим
дуудлага саатуулах функц идэвхтэй байвал та дуудлагаа шилжүүлэх боломжгүй
байж болно.
Дур.н товч. хариул — Асаах товч, зүүн баруун сонгох товч, буюу таслах товчноос
бусад аль ч товчийг хурдан дарж ирж буй дуудлагыг ав.
Авто дахин залгах — Дуудлага амжилтгүй болбол төхөөрөмж тухайн дугаар руу
автоматаар дахин залгана. Төхөөрөмж тухайн дугаар руу залгах гэж 10 удаа
оролдоно.
Вид.-дуут ах. залгах — Видео дуудлага амжилтгүй болсон дугаар руу төхөөрөмж
автоматаар дуут дуудлага хийнэ.
Дууны тод байдал — Ялангуяа чимээ шуугиантай орчинд ярианы ялгарлыг
сайжруул.
Хурдан дуудлага — Тоон товчнуудад (2-9) оноосон нэр, утасны дугаар руу
тохирох тоон товчийг даран залга.
Дуудлага хүлээлгэх — Таныг дуудлагатай байх үед ирж буй дуудлагын талаар
сүлжээнээс мэдэгдэнэ (сүлжээний үйлчилгээ).
Дууд. хуг. харагд.на — Одоо ярьж буй дуудлагын үргэлжилж буй хугацааг харуул.
Дууд. дараах дүн — Дуудлага бүрийн дараа барагцаалсан үргэлжилсэн хугацааг
түргэн зуур харуул.
Мин. дууд. ТТ илгээ — Дуудаж буй хүндээ утасныхаа дугаарыг харуул (сүлжээний
үйлчилгээ). Үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тохирсон тохиргоог ашиглахын тулд
Сүлжээнээс тавь
-г сонго.
Гарах дууд. шугам — Хэрэв таны SIM карт олон шугамаар ярих үйлчилгээг
дэмждэг бол дуудлага хийхдээ утасны шугамаа сонго (сүлжээний үйлчилгээ).
Хавт. нээж хариул — Хавтсыг нээх буюу хааж дуудлагыг авах буюу тасал.
Холбоотой байх
31