Nokia 3710 fold - Видео дуудлага хийх

background image

Видео дуудлага хийх
Видео дуудлагад таны төхөөрөмжийн нүүрэнд байх камераар бичсэн видео

дуудлага хүлээн авагчид харагддаг. Видео дуудлага хийхийн тулд та USIM

карттай байж, WCDMA сүлжээнд холбогдох ёстой. Видео дуудлагын үйлчилгээ

байгаа эсэхийг мэдэж, захиалахын тулд үйлчилгээ үзүүлэгчдээ ханд. Хоёр талын

хоорондох видео дуудлагыг таарах төхөөрөмж буюу ISDN-ийн клиент рүү хийж

болно. Өөр дуут, видео буюу өгөгдлийн дуудлага идэвхтэй байхад видео

дуудлага хийж болохгүй.
1 Видео дуудлага эхлүүлэхийн тулд утасны дугаар, үүний дотор бүсийн кодыг

оруул.

2 Залгах товчийг удаан дарах буюу

Сонголт

>

Видео дуудлага

-г сонго.

Видео дуудлага эхэлтэл хэсэг азнаж болно. Хэрэв дуудлага амжилтгүй бол,

үүний оронд дуут дуудлага хийх буюу зурвас илгээж үзэхийг танд санал

болгоно.

3 Дуудлагыг таслахын тулд таслах товчийг дар.