
Bluetooth утасгүй технологи
Bluetooth утасгүй технологийн тусламжтай та радио долгион ашиглаж 10 метр (32
фут) дотор байгаа таарах Bluetooth төхөөрөмжтэй төхөөрөмжөө холбох
боломжтой.
Цэс
>
Тохиргоо
>
Холболт
>
Bluetooth
гэж ор.
Энэ төхөөрөмж дараах горимыг дэмждэг Bluetooth үзүүлэлттэй 2,1 + EDR нийцнэ:
SIM хандалт, объект түлхэх, файл дамжуулах, чихэвч, гар чөлөөтэй, ерөнхий
хандалт, сериал порт, ерөнхий объект солилцоо, диал-ап сүлжээ,
төхөөрөмжийн ID, утасны дэвтрийн хандалт, үйлчилгээ нээх програм, дэвшилтэт
аудио түгээлт, аудио видео алсын удирдлага, ерөнхий аудио/видео түгээлт.
Bluetooth технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд
энэ загварт зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн дагалдах хэрэгслийг ашигла.
Бусад төхөөрөмж энэхүү төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд
үйлдвэрлэгчдээс нь лавла.
Bluetooth технологи ашиглах функц нь зайны хүчдэл их шаардаж, улмаар зайны
цэнэгийг хурдан дуусгана.
Bluetooth холболт суурилуулах
1 Төхөөрөмжийнхөө нэрийг оруулахын тулд
Миний утасны нэр
-г сонго.
2 Bluetooth холболтыг идэвхжүүлэхийн тулд
Bluetooth
>
Идэвхтэй
гэж ор.
нь Bluetooth холболт идэвхтэй байгааг заана.
3 Төхөөрөмжөө аудио нэмэлт хэрэгсэлтэй холбохын тулд
Дуу. нэм. хэр. холб.
гэж ороод, нэмэлт хэрэгслийг холбо.
4 Төхөөрөмжөө тогтсон зайнд дотор байх Bluetooth төхөөрөмжтэй хослуулахын
тулд
Хосолсон төхөөр.ж
>
Шинэ төхөө. нэм
гэж ор.
5 Олсон төхөөрөмж рүү гүйлгэж очоод
Нэмэх
-ыг сонго.
24
Төхөөрөмжөө өөрийн болгох

6 Нөгөө төхөөрөмжийн хэрэглэгчтэй нууц кодоо (16 хүртэл тэмдэгт) тохирч,
төхөөрөмж дээрээ нууц кодоо оруул. Холболт тогтоохын тулд, нөгөө
төхөөрөмж дээр нууц код асуух үед нууц кодоо оруул.
Нуугдсан горимд төхөөрөмжийг ажиллуулах нь хорлонтой программаас
зайлсхийх аюулгүй арга юм. Та өөрийн итгэдэггүй эх сурвалжаас Bluetooth
холболтыг бүү хүлээн ав. Эсвэл Bluetooth функцээ унтраа. Энэ нь төхөөрөмжийн
бусад функцэд нөлөөлөхгүй.
Компьютерээ интернетэд холбох
Та таарах компьютерийг PC Suite ашиглалгүй интернетэд холбохдоо Bluetooth
технологийг ашиглаж болно. Таны төхөөрөмж интернетэд (сүлжээний үйлчилгээ)
холбогдох боломжтой байх ёстой бөгөөд таны компьютер Bluetooth технологийг
дэмждэг байх ёстой.
1 Таны төхөөрөмж интернетэд холбогдох боломжтой эсэхийг шалга.
2 Төхөөрөмжөө компьютертэйгээ Bluetooth холболтоор хослуул. Таны
төхөөрөмж автоматаар интернетэд багц өгөгдлийн холболт нээнэ.