Nokia 3710 fold - Газрын зургийн тухай

background image

Газрын зургийн тухай
Хэрэв таны төхөөрөмж буюу төхөөрөмждөө хийсэн санах ойн картанд газрын

зургууд байвал, та интернетэд холбогдолгүйгээр тэдгээр газрын зургийг үзэх

боломжтой. Таны төхөөрөмждөө татан авсан газрын зургуудад ороогүй нутгийг

үзэхэд тухайн нутгийн газрын зураг интернетээс автоматаар татагдана. Интернет

холболтод ашиглах хандалтын цэгээ сонгохыг танаас хүсч болно.
Газрын зураг татаж авахад үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээгээр их хэмжээний

өгөгдөл дамжуулах шаардлагатай байж болно. Өгөгдөл дамжуулах үнийн

талаарх мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчээс авна уу.
Та төхөөрөмждөө газрын зураг татан авахдаа мөн Nokia Map Loader PC програм

хангамж ашиглаж болно. Nokia Map Loader-ийг таарах компьютерт

суурилуулахын тулд www.nokia.com/maps-г үз.

Цэс

>

Програм

>

Газр. зураг

гэж ор тэгээд дараах сонголтуудаас сонго:

Сүүл. газ. зураг — Хамгийн сүүлд харагдсан газрын зургийг нээ.
Хаяг олох — Тодорхой хаяг хай.
Хадг.сан байр. — Төхөөрөмждөө хадгалсан байрлалыг ол.
Сүүл.н байрш.д — Үзсэн байрлалуудаа үз.

Газрын зураг

53

background image

Одоог.н байрш. — Хэрэв GPS холболт боломжтой байвал одоогийн байрлалаа

хар.
Марш.т төлөвл — Маршрут төлөвлө.
Нэмэлт үйлч.гээ — Залуурдах лиценз худалдан ав.
Тохиргоо — Тохиргоо тодорхойл.
Бараг бүх дижитал зураг зүй нь ямар нэг хэмжээгээр үнэн зөв биш, бүрэн бус

байдаг. Энэхүү төхөөрөмжид хэрэглэхийн тулд татаж авсан зураг зүйд дангаар

нь хэзээ ч бүү найд.