Nokia 3710 fold - Гэрчилгээний мэдээлэл (SAR)

background image

Гэрчилгээний мэдээлэл (SAR)
Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио долгионтой холбоотой удирдамжийн шаардлагыг биелүүлж байна.

Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь олон улсын удирдамжид заасан радио

долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар бүтээгдсэн. Эдгээр удирдамжийг бие даасан шинжлэх ухааны ICNIRP

байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын анхан шатны

шаардлагыг тусган боловсруулсан болно.

Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг.

ICNIRP-ын удирдамжид заасан SAR-ын хязгаар хэмжээ нь 10 грамм эд эсэд дундажаар 2.0 ватт/килограмм (Вт/кг)

байна. SAR-ын сорилыг явуулахдаа бүх туршсан давтамжийн долгион дээр төхөөрөмж хамгийн дээд хүчний түвшнээр

мэдээлэл дамжуулах үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын

түвшин дээд түвшний утгаас доогуур байж болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч

хэрэглэх зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний суурь станцад хэр ойрхон байгаа зэрэг олон хүчин зүйлээс

хамааран өөрчлөгдөнө.

ICNIRP-ын удирдамжийн дагуу төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 0,95 Вт/

кг.

Төхөөрөмжийн нэмэлт хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж болно. SAR утга нь тухайн улсын тайлан болон

туршилтын шаардлага, сүлжээний долгионоос хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя

гэвэл www.nokia.com вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.

66

Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл